Буцах

ЧИХРИЙН ШИЖИНТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДРИЙГ “ЧИХРИЙН ШИНЖИНГЭЭC ГЭР БҮЛЭЭ ХАМГААЛЪЯ” УРИАН ДОР ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

Жил бүрийн 11 сарын 14-ийг  чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр болгон зарласантай холбоотойгоор энэ онд  “Чихрийн шинжингээc гэр бүлээ хамгаалъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Уг өдөрлөгийн хүрээнд ЧДЭМТ-н дотоод шүүрлийн кабинет,хоол шим тэжээл судлалын кабинет, эмчилгээний биеийн тамирын арга зүйчтэй хамтран зохион байгуулж зөв хооллолт ,чихрийн шижингийн  өвчний тухай хичээл заахаас гадна, идэвхтэй дасгал хөдөлгөөн зааж эмнэлгээр үйлчлүүлэгчдийн дунд 50 иргэнээс санамсаргүйгээр чихрийн шижингийн эрт илрүүлэгийн судалгаа авч дүнгэлт хийхээс гадна, биеийн жингийн индекс тодорхойлох, артерийн даралт үзэж, захын цусан дахь сахарыг түргэвчилсэн аргаар тодорхойлон эрсдэлийг бүлгээр ангилан зохих журмын дагуу зөвлөгөө зөвлөмж өгч шаардлагатай тохиолдолд дотоод шүүрлийн булчирхайн эмчид үзүүлэн хяналтанд авч ажиллаа.

Нийтэлсэн-ЭММТалба