Буцах

Нийт ажилчдыг Хөдөлмөрийн Аюулгүй байдал Эрүүл ахуйн сургалтанд хамруулж байна

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг Монгол улсын Хөдөлмөр нийгэм хамгааллын сайдын 2016 оны 02 дугаар сарын 5-ны өдрийн А/33 дугаар тушаалын дагуу ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙН НИЙТ АЖИЛТНЫ СУРГАЛТ-ын хөтөлбөрийг баримтлан төлөвлөгөө гаргаж хуваарийн дагуу нийт ажилчдаа цуврал лекцэнд хамруулж эхэллээ.

Энэхүү сургалтыг 15 жилийн туршлагатай ТӨГС БАЯН ХҮРЭЭХХК байгууллагатай хамтран тус байгууллагын захирал МУ-ын зөвлөх инженер, ХАБЭА-н сургагч багш Х.Баянхангай-г урин явуулж байна.  ТӨГС БАЯН ХҮРЭЭХХК ХАБЭА-н сургалт, зөвлөх үйлчилгээний байгууллага нь 2005 оноос хойш төр болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтан, ард иргэдийг эрүүл аюцлгүй орчинд үр бүтээмжтэй ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэх эрхэм зорилготой үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2019-2020 оныг дуусталх хугацаанд 21 аймагт ХАБЭА-н сургалт, зөвлөх үйлчилгээний салбар төвүүдээ байгуулах зорилт тавин ажиллаж, одоогоор Хөвсгөл, Ховд, Өмнөговь аймгуудад салбар төвүүдээ байгуулан үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлж буй ХАБЭА-н ууган байгууллагуудын нэг юм.

Нийт ажилчдын цуврал лекцийн эхний өдрийн сургалтанд Баянзүрх Нэгдсэн эмнэлгийн 113 эмч, эмнэлгийн ажилчид хамрагдлаа.