Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв, Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн хэлтэс хамтран “Бага насны хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх” санамж бүхий “Хүүхэд бүрийн төлөө хурдаа хасъя”, “Та суудлын бүсээ заавал бүслээрэй” 2 төрлийн 700 ширхэг автостикерийг Гэсэр сүм, Бөмбөгөр худалдааны төв, ЕБ-ын 117, 39, 72, 61 дүгээр сургуулийн уулзваруудад замын хөдөлгөөнд оролцож буй автомашинуудад нааж, автомашин эзэмшигчдэд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа.