Буцах

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2019 оны 11 дугаар сарын 15

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2019 оны А/162 дугаар тушаалын дагуу “Хөгжлийн бэрхшээлтэй игэдийн эрүүл мэндийг дэмжих сарын аян”-ыг Багануур дүүргийн хэмжээнд зохион байгуулж байна. Аяны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2019 оны 11-р сарын 15-ны өдөр дүүргийн Нийгмийн эрүүл мэндийн төвд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг халдварт болон халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх зорилго бүхий “Эрт илрүүлэг–Эрүүл иргэн” сэдэвт өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгт нийт 58 хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдсан бөгөөд биеийн өөх тосны солилцооны шинжилгээ хийлгэсэн 36 хүн, биеийн бүрдмэл үзлэгт 28 хүн, ЭХО-д 28 хүн, элэг бүтэн /в,с вирус илрүүлэг/ шинжилгээг 46 хүнд хийж, 1 хүнд С вирус, 1 хүнд В вирус илэрсэн. зүрхний цахилгаан бичлэгт 26 хүн,  хөхний үзлэгт 33 хүн, артерийн даралт хэмжихэд 58 хүнтус тус хамрагдсан бөгөөдөлөн үеийн цусны сахар 25 хүнд тодорхойлж, хэвийн хэмжээнээс их буюу/6,1-6,9/ анхаарах түвшинд -9 хүн байсан.

Цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон хэвтрийн иргэдэд гэрээр эрүүл мэндийн үзлэг, шинжилгээг зохион байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, эмчилгээнд хамруулах ажлыг 11 сарын 23-ны өдөр хийхээр төлөвлөөд байна.

Нийт оролцсон иргэд тус бүрээс “Сүрьеэгийн эрсдлийн асуумж”, “Ходоодны хорт хавдрын эрсдлийн асуумж”, “Чихрийн шижингийн эрсдлийн асуумж” –ыг авч эрсдлийг дараах байдлаар үнэллээ.

ХОДООДНЫ ХОРТ ХАВДАРЫН ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭ

  • 10-с доош Эрсдэл бага – 15 ХҮН
  • 11-13 Дундаас доош эрсдэлтэй–12 ХҮН
  • 14-17 Дунд зэргийн эрсдэлтэй – 10 ХҮН
  • 18-20 Өндөр эрсдэлтэй–8 ХҮН
  • 20-с дээш Маш өндөр эрсдэлтэй–13 ХҮН

 

ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНИЙ ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭ

  • 10-с доош Эрсдэл бага – 12 ХҮН
  • 11-13 Дундаас доош эрсдэлтэй– 10 ХҮН
  • 14-17 Дунд зэргийн эрсдэлтэй – 12 ХҮН
  • 18-20 Өндөр эрсдэлтэй– 11 ХҮН
  • 20-с дээш Маш өндөр эрсдэлтэй– 13 ХҮН

 

  1. Биеийн жингийн индексийн /БЖИ/
БЖИ-ийн бүлэг Оролцогчид
1. <18.5 туранхай 2
2. 18.5-24.9 хэвийнжин 17
3. 25.0-29.9 илүүдэлжинтэй 17
4. 30.0-34.9 Таргалалт I зэрэг 14
5. 35.0-39.9  Таргалалт II зэрэг 8

ЭРЭГТЭЙ – Бэлхүүсний тойргийн хэмжээ................см

Бэлхүүсний тойргийн хэмжээ Оролцогчид
1. 90 см-ээс бага 4
2. 90-100 см 4
3. 100 см-ээс дээш 5

     ЭМЭГТЭЙ – Бэлхүүсний тойргийн хэмжээ................см

Бэлхүүсний тойргийн хэмжээ Оролцогчид
1. 80 см-ээс бага 10
2. 80-88 см 13
3. 88 см-ээс дээш 22

 6 5 4 3 2 1

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТЭЭ ХАМРАГДАЖ     

ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЦГААЯ

ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭРҮҮЛ ИРГЭН

2019 он