НЭМГ-ын харъяа Наркологийн эмнэлгийн 20 жилийн ойг угтан зохион байгуулсан Аддиктологийн тусламж үйлчилгээг сайжруулах нь "Эрдэм шинжилгээний хурал-2019" амжилттай болж өндөрлөлөө. Хурлын үйл ажиллагаанд: ЭМЯ-ны хордлогын салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн, АУ-ны доктор, профессор, МУ-ын хүний гавьяат эмч С.Юндэн, АШУҮИС, Эм зүйн сургуулийн багш, АУ-ны доктор, профессор - Д.Энжаргал , Монос ЭЗШҮИС-ийн ахлах багш- Алтанхуяг нар ерөнхий шүүгчээр,
Хүндэт зочноор: Этүгэн ИС-ын реактор, хүний гавьяат эмч Б.Бат-Сэрээдэнэ, АШУҮИС-АУС-СЭМ-ийн эрхлэгч, АУ-ны доктор, профессор З.Хишигсүрэн, АШУҮИС-АУС-СЭМ-ийн багш, АУ-ны доктор Д.Оюунсүрэн нар оролцлоо.
Хурлын үйл ажиллагаанд Наркологийн эмнэлгийн эмч мэргэжилтнүүд, ШШГЕГ-ын төлөөлөл, СЭМҮТ-ийн ДСК-ийн эмч нар, Дүүргийн ЭМТ-үүдийн Наркологийн эмч нар, Хувийн наркологийн эмнэлгийн төлөөлөл, Донтох эмгэгийн чиглэлээр ажиллаж буй ТББ-ын төлөөлөл, Анагаахын ИДС-ийн оюутнууд оролцлоо.
Нийт 22 судалгааны ажлаас 5 илтгэлийг хэлэлцүүлсэн бөгөөд
Наркологийн эмнэлгийн “сайн санаа сайхан сэтгэл 4с” хөтөлбөрийн эмчилгээнд хамрагдсан үйлчлүүлэгчдийн эмчилгээний явцын үр дүнг үнэлэх нь сэдвээр Илтгэгч: Д.Оюунчимэг /Наркологийн эмнэлгийн их эмч, АУ-ны магистр/
Архины цагаан солио өвчний эмнэлзүйн онцлог, нөлөөлөх зарим хүчин зүйлс сэдвээр "Боржигоны Оточ” эмнэлэг Илтгэгч: Б.Пүрэвжаргал /Боржигоны оточ эмнэлгийн ерөнхий эмч, АУ-ны магистр, докторант/
Элэгний фиброзын үеийн цус бүлэгнэлтийн тогтолцооны хямралыг судалсан дүн
ШУГТЭ Илтгэгч: Д.Бадамсүрэн / ШУГТЭ, ХБЭС-ийн эрхлэгч, АУ-ны доктор/ нар Тэргүүн дэд байруудад орж удаах байранд
Архины шалтгаант элэгний хатуурлын хэт авиан үзүүлэлт сэдвээр “Эрдэмтний Хөгжлийн Академи”, “Цэцжин эмнэлэг” Илтгэгч: Ж.Цэцгээ /Цэцжин эмнэлэг-ийн ерөнхий эмч, АШУ-ны доктор/
Олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй өвчтөнүүдийн архины хэрэглээ ба сүрьеэгийн эмийн эмчилгээний дэглэм баримтлалт сэдвээр ХӨСҮТ Илтгэгч: Д.Доржмаа /ХӨСҮТ-ийн сүрьеэгийн тандалт судалгааны албаны их эмч, АУ-ны магистр/
нар шалгарлаа.