“Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-нь "Хөвгүүд, эрчүүдийн оролцоог хангах замаар охид эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй, хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй” гэсэн санааг илэрхийлдэг билээ. Тус аянд нэгдэхэд Цагаан тууз зүүж Эмэгтэйчvvдийн эсрэг хүчирхийллийн эсрэг зогсож байгааг илэрхийлдэг байна.
Жил бүр нэгдмэл зорилго, нэг уриан дор хэрэгждэг тус аян энэ жил “ОйлГОЁ ХҮНдэлье–Гэр бүлийнхээ төлөө” уриан дор хэрэгжиж буй бөгөөд Налайх Эрүүл мэндийн төвийн эмч эмнэлгийн мэргэжилтнүүд уриалгад нэгдэж, сургалт сурталчилгаа хийж, мэдээлэл бүхий гарын авлагыг тараалаа.
Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл харилцааг эрхэмлэхийг уриалж байна.
Харилцаа, андлага, үйлдэлээ эерэг болгоцгооё. #ГОЁ_ХҮН