Буцах

НИЙСЛЭЛИЙН АМГАЛАН АМАРЖИХ ГАЗАРТ ТӨРӨГЧ ЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ТӨРӨЛТИЙН ХАМТРАГЧ АЖИЛУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭЭЛТ БОЛЛОО.

  Нийслэлийн Амгалан амаржих газар АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль, Япон улсын Цукуба Их сургуультай хамтран Доула буюу төрөлтийн хамтрагч ажиллуулах төслийн ажлын нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Нээлтийн ажиллагаанд НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн захирал Н.Наранбаатар, НААГ-ын дарга Ц.Батболд болон бусад эмч, эмнэлгийн ажилтан, багш, төрөлтийн хамтрагчаар бэлтгэгдсэн оюутнууд оролцлоо.

 

 Нээлтийн үеэр Амгалан амаржих газарт төрөлтийн хамтрагчийг ажиллуулахад хэрэглэгдэх зарим хэрэгсэл гардуулах, Доулагийн үйл ажиллагаанд зориулж тохижуулсан өрөөг танилцуулах үйл ажиллагаа явагдлаа. Тус нээлтэнд оролцогсод Амгалан амаржих газар нь Монгол улсад сургагдсан төрөлтийн хамтрагчийг практикт нэвтрүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн анхны амаржих газар болж  байгааг цохон тэмдэглэлээ.

Төрөгч эх бүр төрөлтийн хамтрагчтай байж, төрөлтийн явцад тасралтгүй байнгын дэмжлэг авснаар эх байгалийн жамаар өөрөөрөө төрөх боломжийг нэмэгдүүлж, эхийн эерэг туршлагыг бий болгох үр нөлөөтэй болохыг олон судалгааны дүнгээс харагдаж байгаа учир төрөлтийн үед бие болон сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэгч хамтрагчийг байлцуулахыг бид дэмжиж байгаа юм.

 Энэхүү үйл ажиллагааны нээлтэнд оролцогсод төслийн үйл ажиллагааны үр дүн эерэг гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, хэрэгжүүлэгч багийн хамт олонд амжилт хүслээ.