Буцах

СЭНТОХИЛЛ ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Хан-Уул эрүүл мэндийн төв, Сэнтохилл эмнэлэгтэй салбарын эмч, сувилагч болон эмнэлгийн бусад ажилчдыг солилцож туршлага судлуулах, Монголоос өвчтөн илгээж хөнгөлттэй нөхцөлөөр эмчилгээ, оношлогоо хийлгэх зэрэг олон талт хамтын ажиллагааны гэрээг байгууллаа.

Солонгос Улсын Сэнтохилл эмнэлэг нь Сээр нурууны дуран, бичил дуран, MRI, C-ARM гэх мэт сүүлийн үеийн төхөөрөмжөөр сээр нурууны гэмтлийг зөв оношлох, гэмтлийн мэс засал, мэдрэлийн мэс засал, мэдээ алдуулалт, рентген шинжилгээг мэргэжлийн өндөр төвшинд гүйцэтгэдэг нарийн мэргэжлийн багаас бүрдсэн хамт олон аж.

Мөн Сэнтохилл эмнэлэгт Ионсей их сургуулийн Северанс эмнэлэгийн нарийн мэргэжлийн эмч нар урилгаар ажилладаг бөгөөд уг эмнэлгийн тодорхой 1 давхарыг зөвхөн Монгол өвчтөн хэвтэж эмчлүүлэхэд зориулан зассан бөгөөд Солонгос хэлтэй сувилагч ажиллуулах талаар сонирхолтой яриа өнрүүлсөн нь уулзалт, хамтын ажиллагааны онцлог юм.