БЗД-ийн эрүүл мэндийн төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, АШУҮИС-ийн нийгмийн эрүүл мэндийн сургууль, БЗД-ийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэстэй хамтран “Агаарын бохирдол хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилттэйгээр өчигдөр буюу /2019.12.18/-ны өдөр зохион байгуулсан байна. Сургалтад НҮБ-ын Хүүхдийн сангийн төсөл хэрэгжиж буй БЗД, СХД, ЭХЭМҮТ, Баянхонгор аймгийн ЭМГазрын орчны эрүүл мэнд хариуцсан мэргэжилтнүүд, ЭМНА, нийгмийн ажилтан, хүүхдийн байгууллагын эмч нар зэрэг 25 сургагч багш бэлтгэгдэн гэрчилгээгээ гардан авлаа.
Сургалтаар “Агаарын бохирдол ба түүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл”, “Агаарын бохирдлоос өөрийгөө хамгаалах аргууд”, “Агаарын чанарын индекс”, “Агаарын бохирдлын эрсдэлтэй бүлгийн хүнд амд боловсрол олгох, зөвлөгөө өгөх” зэрэг сэдвийн хүрээнд лекц, дадлага ажлууд хийгдэж, ном гарын авлагаар хангалаа. Мөн сургалтын өмнө болон дараах мэдлэгийн үнэлэх зорилгоор мэдлэг шалгах сорил авсан байна.