Буцах

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗАР 2019 ОНД ХИЙСЭН АЖЛАА ДҮГНЭН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ ХИЙЛЭЭ.

2019 оны 12-р сарын 19-ны өдөр Тайлангийн хурлаа хийлээ.

Хурлыг Өргөө амаржих газрын дарга АУ-ны доктор А.Дүүрэнбилэг нээн үг хэлж албад, тасаг, хэсгийн 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг танилцуулав.

Жил бүр хийж бүтээсэн ажлаа үнэлж дүгнэн шинэ оны босгон дээр оны шилдэгүүдээ шалгаруулан урамшуулдаг уламжлалтай. Эмчилгээ, оношлогоо, сувилахуй, эх барихуйн тусламж үйлчилгээнд чанарын ахиц  гаргаж  ажлын  амжилтаараа  хамт олноо хошуучлан, идэвх зүтгэл гарган ажилласан тасаг,  ажилтнуудыг оны “Шилдэг хамт олон”, “Шилдэг эмч”, “Шилдэг ажилтан”-аар шалгаруулж Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

 ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН 2019 ОНЫ ШИЛДГҮҮД

 

      Нярайн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлж 2019 оны ажлын  амжилтаараа хамт олноо тэргүүлсэн Нярайн тасаг  “Шилдэг хамт олон”-оор шалгарч, Өргөмжлөл, цом, мөнгөн шагнал

·         Шилдэг эмч - Эх барих эмэгтэйчүүдийн эмч К.Айна

·         Шилдэг эх баригч - Эх баригч С.Отгонбаяр

·         Шилдэг сувилагч - Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний сувилагч Н.Гэрэлсайхан

·         Шилдэг ажилтан - Цахилгаанчин С.Батзориг

·         Шилдэг асрагч - Төрөх өрөөний асрагч У.Алтантуяа нарыг Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.

 

“ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ээр

 

·         Эмзүйч Д.Даваахүү

·         Сувилагч Ө.Одонцэцэг

·         Туслах сувилагч Х.Энхтуяа

 

ЭМЯ-НЫ “ЖУУХ БИЧИГ”-ээр

 

·         Нярайн сувилагч С.Отгонцэцэг

·         Нярайн сувилагч С.Мөнхзул

·         Сувилагч О.Лхагватуяа

·         Шил угаагч Б.Даваажаргал нар тус тус шагнагдлаа.