Буцах

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харъяа Энэрэл эмнэлгийн Сувилахуйн алба "Төрөлжсөн эмнэлэг " номинацид Тэргүүн байранд шалгарлаа.

Нийслэлийн эрүүл мэндийн газар харъяа эмнэлгүүдийнхээ сувилахуйн албадын “ Эх, хүүхэд,нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд сувилагчийн оролцоо” сэдвийн дор зохион байгуулсан үйл ажиллагааг дүгнэж шалгарууллаа.

Нийслэлийн Амгалан амаржих газарт 2019 оны 12 дугаар сарын 24-ны өдөр НЭМГ харъяа 28 эмнэлгийн сувилахуйн алба, өрхийн эмнэлгүүдийн 2019 оны үйл ажиллагааг дүгнэх хурлыг зохион байгуулж, хуралд Амгалан амаржих газрын дарга Ц.Батболд мэндчилгээ дэвшүүлж, НЭМГ-ын эмнэлгийн тусламжийн хэлтсийн чанарын албаны дарга Я.Энхжаргал цаг үеийн асуудлаар удирдлага арга зүйн мэдээлэл, сувилахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Сонгиносүрэн НЭМГ-ын хэмжээнд 2019 онд сувилахуйн чиглэлээр хийсэн ажлын тайланг тус тус танилцууллаа. Хурлаар 2020 онд нийслэлийн хэмжээнд сувилахуйн, эх барихуйн чиглэлээр хийх ажил, цаашид тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэн ажиллах талаарх асуудлыг хэлэлцлээ. Мөн албадын 2019 оны туршид “Эх, хүүхэд, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд сувилагчийн оролцоо” сэдвийн дор зохион байгуулсан үйл ажиллагааг дүгнэж шагналыг гардуулсан. Энэрэл эмнэлгийн сувилахуйн алба нь Төрөлжсөн эмнэлэг номинацид “Тэргүүн” байр эзэлж “Өргөмжлөл” мөнгөн шагналаар шагнагдлаа.