Буцах

Өргөө амаржих газар “ЦУСАА БЭЛЭГЛЭХ ӨДӨР” өдөрлөг зохион байгууллаа.

2019.12.26-ны өдөр Цус сэлбэх судлалын үндэсний төв, МУ-ын Донорын холбоо, НӨАГ-ын Цус сэлбэлтийг зохицуулах зөвлөл хамтран “ЦУСАА БЭЛЭГЛЭХ ӨДӨР” өдөрлөгийг  зохион байгууллаа.

 Манай улсад цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа ч хангалт төдийлөн сайн биш байгаа аж. Тиймээс цусаа бэлэглэхийн ач холбогдлыг олон нийтэд таниулж, сайн дурын хариу нэхээгүй цусны донорын эгнээ энэ удаа Өргөө амаржих газрын эмч, эмнэлгийн ажилчдаар сэлбэгдлээ.