Нийслэлийн эрүүл мэндийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулан эмчилгээ, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлэн, таатай орчин нөхцлийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч ажилласан зэрэг амжилтаар НАЛАЙХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ “Нийслэлийн Шилдэг Эрүүл мэндийн байгууллага”-ын дэд байранд шалгарлаа.
Тус номинацид шалгарсан нийт 6 эрүүл мэндийн байгууллагын өргөмжлөл, мөнгөн урамшуулалыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар гардуулж өглөө.
Ажилтан бүрийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл ийнхүү үнэлэгдлээ. Хамт олондоо баяр хүргэж тэднийхээ гэр бүлийнхэнд талархал илэрхийлье.