Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 01 дугаар сарын 25-ны өдрийн эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнуудын ээлжит бус шуурхай хурлаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2020 оны 01 дугаар сарын 26-нд амаржих газрын удирдлагын баг, удирдлагын зөвлөл хуралдаж Нийслэлийн Амгалан амаржих газрын даргын 2020 оны “Шинэ коронавирусийн халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах тухай” А/02 дугаар тушаалыг танилцуулж албадын дарга, тасгийн эрхлэгч, эмч ажилтнуудад доорхи үүрэг даалгаврыг өгч ажиллалаа.
• Хүлээн авах яаралтай тасгийн тусгаарлах өрөөний бэлэн байдлыг хангах
• Эм эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийг бүрдүүлэн ажиллах
• Хувийн хамгаалах хувцас, хэрэгсэл өмсөх тайлах сургалтыг зохион байгуулах
• Эмнэлэгт хэсэгчлэн хөл хорио тогтоох /сахиур, цайны газар/
• Эмч, эмнэлгийн ажилтан, үйлчлүүлэгчдийг халдвараас хамгаалах, амны хаалт, гар угаах, халдваргүйтгэх нөхцөлийг бүрдүүлэх
• Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх талаар мэдээ, мэдээлэл, сургалт сурталчилгааг эрчимжүүлэн ард иргэдэд зориулсан мэдээллийг цахим хуудсанд байршуулах
• Урьдчилан сэргийлэх талаар мэдээ мэдээллийг шаардлагатай газраа байршуулах
• Тасгийн эрхлэгч болон нэгдүгээр нэрийн эмч нарыг яаралтай мэдээ мэдээллийг цаг тухай бүрт авч, хариу мэдэгдэж байх 2020 оны 01 сарын 27-ны 10 цагт албадын дарга, тасгийн эрхлэгч нарт өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж цаашид хэрхэн ажиллах талаар чиглэл өглөө.