Буцах

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗАР “КОРОНАВИРУСЫН ХАЛДВАРЫН БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, БЭЛЭН БАЙДАЛ”-ЫГ ХАНГАЖ АЖИЛЛАЖ БАЙНА.

Нийслэлийн Өргөө амаржих газар нь Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 01 дугаар сарын 25-ны өдрийн эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнуудын ээлжит бус шуурхай хурлаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хагас өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлаж, ажлын төлөвлөгөө гарган төлөвлөгөөний дагуу Шинэ коронавирусын халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангаж ажиллах тухай 2020 оны 01 сарын 27, 28, 30-ны өдрүүдэд эмч, эх баригч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудад “Шинэ коронавирусийн халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед хариу арга хэмжээ авах ЭМС-ын 2019 оны А/537 тоот тушаалын дагуу нэг удаагийн хамгаалах хувцас хэрэгсэл хэрэглэх, зааврын дагуу өмсөх, тайлах дарааллыг сурах” дадлага сургалтыг зохион байгууллаа.

Ажлын хүрээнд:

Удирдлагын баг шуурхай хуралдаж бэлэн  байдлыг  ханган ажиллах 4 зорилтын хүрээнд 19 ажлын төлөвлөгөө батлуулан хэрэгжүүлж байна. Үүнд: 

-          Сэрэмжлүүлэг, урьдчилан сэргийлэх зөвлөмж постер, хуудсуудыг эмнэлгийн 75 байршилд байршуулсан

-          8  хөтөч сувилагч, эх баригч ажиллаж  үйлчүүлэгчийг чиглүүлэн урсгал хөдөлгөөнийг зохицуулж байна.

-          Эх, нярай, үйчлүүлэгчдийн эргэлт урсгал хөдөлгөөнийг зохицуулан төрсний дараах, мэс заслын дараах хэсэгт эргэлт  зөөх 6 эмнэлгийн ажилтаныг ажиллах хуваарь гарган ажиллуулж байна

-          Үйлчлүүлэгч, хэвтэн эмчлүүлэгч нараас тархвар судлалын асуумжаар судалгаа авч байна.

-          Амаржих газрын бүх мэдээлэлийн сувгуудаар өдөр бүр, сургалт, сурталчилгаа явуулж байна.

-          Нөөцийн бэлэн байдлыг хангаж ажиллаж байна.

-          Амаржих газрын  хэмжээнд  2 цогцолбор байранд  4 тусгаарлах өрөөтэй. Нэмэлтээр Жирэмсний эмгэгийг эмчлэх хэсэг, Эрчимт эмчилгээний хэсэг, Төрөх өрөөнд 3 тусгаарлах өрөөг нээж бэлэн байдлыг хангасан.

-          Нийт эмч, ажилчдын хаяг, зарлан дуудах  мэдээллийг шинэчлэн гаргасан.

-          Эмнэлгийн хөтөч, хонгил, хүлээн авах, тасгуудад мэдээлэлийн  самбар, үзлэгийн  кабинетуудын дэргэд мэдээлэл, сурталчилгааны материалыг нүдэнд ил харагдахуйцаар байрлуулсан. Амбулаторийн телевизээр иргэдэд мэдээлэл сургталчилгаа явуулж байна.  

-           “Хувийн хамгаалах хэрэгслийн хэрэглээ”,   “Коронавирусын халдварын үед эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд баримтлах халдварын сэргийлэлт” сэдвүүдээр  ХӨСҮТ-тэй хамтран 2 удаа Эмч нарын яриа, сувилагч эх баригч нарын яриа, Үйлчилгээний ажилчиддаа нийт 370 /давхардсан тоогоор/ эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамруулан сургалт зохион байгуулсан.

-          НӨАГ-ын Эко зоог цайны газрын зүгээс 2020.01.03 – 2020.03.01-ны хүртэл 10:00-12:00 цагийн хооронд халуун аарц үнэ төлбөргүйгээр өгч эмч, эмнэлгийн ажилтнуудын дархлааг дэмжиж ажиллахаар боллоо.