Хан-Уул эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн А/14 тоот тушаалын хүрээнд Коронавирусийн халдвараас сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлж Хан-Уул эрүүл мэндийн төв болон Хан-Уул дүүргийн 15-н өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар "Өлзийт нэг айдсын даваа" пост дээр 24 цагаар жижүүрлэн ажиллаж байгаа билээ.
Уг постон дээр Коронавирусийн халдвараас сэргийлэх үеийн бэлэн байдлыг ханган ажиллаж буй эмнэлгийн ажилчдыг Хан-Уул эрүүл мэндийн төвийн дарга Э.Бодьцэцэг, Сэргээн засах клиник эмнэлгийн захирал Ц.Чанцал нар очиж эргэлээ.
Бидний ажлыг дэмжин Өлзийт нэг айдсын даваа пост дээр хяналтаар ажиллаж буй ажилчдад халуун хоол, цай, аарц, дархлаа дэмжих витамин, хамгаалах хэрэгсэл болох маск, бээлий өгсөн Сэргээн засах клиник эмнэлгийн хамт олон, захирал Ц.Чанцалд баярлалаа.