Дэлхийн 25 оронд бүртгэгдээд байгаа шинэ коронавирусын халдвараас үүдэн улс орон даяар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ цаг үед амны хаалтны хэрэгцээ нэмэгдэж, хомсдол үүсч байгаа билээ.
Үүнтэй холбогдуулан болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор халдварын эрсдэлтэй бүсэд ажилладаг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ амны хаалтаар хангахаар манай ажилтнууд өөрсдөө амны хаалтаа оёж эхэллээ.