Буцах

САЙН ҮЙЛ БҮР ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

 

Нийслэлийн 23-р сургууль, Хобби сургуулийн Улаан загалмайн нийгэмлэгээс Мерит эм ханган нийлүүлэх төвтэй хамтран хүүхдийн санаачлагаар “Чин сэтгэл” аяныг зохион байгуулсан байна. Үе шаттай хэрэгжүүлэх тус аяны хүрээнд томуу, томуу төст өвчинтэй тэмцэх, шинэ коронавирус CoVid-19 –с урьдчилан сэргийлэх, хүүхэд багачуудын эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн тусламж үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх зорилгоор утлагын аппарат 5ш, шаардлагатай эмийн бодис, 76 хувийн 50л спирт бусад дагалдах материалыг Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд хандивлан өглөө.
Хандивын үйл ажиллагаанд НЭМГ-ын Захиргаа, хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Б.Одгэрэл, ЧДЭМТ-ийн дарга Ц.Лхагва болон бусад холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.
Нийслэлийн 23-р сургуулийн Захирал Ц.Цолмонбаатар, Нийгмийн ажилтан Д.Батдорж, Хобби сургуулийн улаан загалмайн клубын ахлагч, сурагч Б.Энхжин болон Мерит эм ханган нийлүүлэх төвийн хамт олонд талархал илэрхийлж, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

 

Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв
2020.02.19