Буцах

ХАН-УУЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ХАЛУУН ХЭМЖИГЧ ТӨХӨӨРӨМЖӨӨР ИРГЭДИЙН БИЕИЙН ХАЛУУНЫГ БАЙНГА ШАЛГАЖ БАЙНА

Шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдалтай холбогдуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хан-Уул эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэгч иргэдийн халууныг үзэж байна.

Инфра улаан туяаны халуун хэмжигч нь арьсанд хүрэлцэхгүйгээр хүний биеийн дух, чихний хэсэгт халууныг хэмждэг бөгөөд эхний хэмжээлтээс дараагийн хэмжилтийг 1 минутаас багагүй хугацааны дараа хийх шаардлагатай байдаг байна.

Иймд иргэн та бухимдалгүй, хүлээцтэй хандан эмнэлгийн мэргэжилтнүүдийн заавар, зөвлөмжийг дагаж өөрийн биеийн халуунаа хэмжүүлэн өөрийгөө болон бусдыг хамгаалан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ соёлтой авахыг хүсье.