Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020 оны А/223 захирамж болон Чингэлтэй дүүргийн онцгой комиссын 2020 оны 02 дугаар сарын 26-ны 20:00 цагийн шуурхай хуралдаанаас өгөгдсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх талаар Эрүүл мэндийн албаны орон тооны бус штабын бүрэлдэхүүн болон Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дарга нарыг үүрэгжүүлэв.
Цаашид иргэд эмнэлгээр үйлчлүүлэхдээ заавал амны хаалт зүүж, биеийн халуунаа хэмжүүлэх шаардлагатайг мэдээлж байна. Мөн Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын (7 хоног бүр явагддаг) хурлаар иргэдийг нэг дор олноор нь цуглуулахгүй байх, тэдний эрүүл мэндийг хамгаалах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 03 дугаар сараас эхлэн онлайн хэлбэрээр зохион байгуулах болсныг мэдэгдэж байна. Иймд иргэд та бүхэн харъяа өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан тус хуралд орно.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЛБА
2020.02.27