Чингэлтэй дүүргийн засаг даргын үүрэг даалгавраар эрүүл мэндийн төвийн халдвар судлагч эмч нар дүүргийн хэмжээнд сайжруулсан түлш борлуулж буй 38 цэгийн орчны эрүүл ахуй, халдвар хамгаалалтад зөвлөгөө өгч, "CoVid-19” өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллалаа.
Тус ажлын хүрээнд байгууллагын дотоодын нөөц бололцоонд тулгуурлан нэг удаагийн амны хаалт 50 ширхэг, PM2.5 бүхий шүүлтүүртэй амны хаалт 38 ширхэг, "Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэе”, "Гэрийн нөхцөлд ам зайлах заавар” бүхий зөвлөмжийг 114 ширхэгийг тараалаа.