Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн албаны орон тооны бус штаб 2020 оны 02 дугаар сарын 29-ны өдрийн 12:30 – 20:00 цагийн хооронд ажиллаж, “CoVid 19” өвчний үед үзүүлэх тусламж үйлчилгээ, тусгаарлах байр, эм, эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдлаа нягтлан шалгалаа.
Тус ажлын хүрээнд Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва:
- Эмнэлгийн удирдлага зохион байгуулалт, сахилга батыг сайжруулах, нөөцийг зөв хувиарлах
- Эрүүл мэндийн төвийн болон Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтан бүрийн мэдээллийн уялдаа холбоог нэмэгдүүлэх
- Нийт ажилтнуудад зориулсан “CoVid 19” өвчний үед ажиллах сургалтыг давтан явуулах, дадлага олгох үзүүлэх сургууль зохион байгуулах
- Олон нийтэд чиглэсэн сэрэмжлүүлэг мэдээллийг идэвхжүүлэх болон бусад дотоод ажлыг сайжруулах чиглэлээр 21 заалт бүхий үүргийг штабын бүрэлдэхүүнд өглөө.
ЧД-ийн Эрүүл мэндийн алба
2020.02.29