Хан-Уул дүүргийн 17-р хорооны өрхийн эмнэлгийн коронавируст “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний үйл ажиллагаатай танилцлаа. ---->http://www.huemn.ub.gov.mn/?p=13289
“Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангахтай холбоотой мэдээллийг Хан-Уул эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн орлогч дарга Б.Лувсанням танилцуулсан.
Өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж байгаа иргэн бүрийн халууныг тогтмол үзэж байгаа бөгөөд сэжигтэй тохиолдол илэрвэл тусгаарлах өрөөг өрхийн эрүүл мэндийн төвүүд бий болгон шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг дүүрэг, эрүүл мэндийн төвийн нөөцөөс бүрдүүлсэн байна.