Ачаалал ихэссэнтэй холбогдуулан Хан-Уул эрүүл мэндийн төвийн дарга Э.Бодьцэцэг өөрийн биеээр 24 цагийн эрүүл мэндийн хяналт хийн ажиллаж байгаа билээ.
Өлзийт нэг Айдасын даваа товчоогоор хотруу чиглэх хөдөлгөөн эрс нэмэгдэж 12 цагийн байдлаар орсон тээврийн хэрэгсэл 743, зорчигч 2125, гарсан 481 тээврийн хэрэгсэл, зорчигч 1349 иргэн зорчсон байна.
Тус хяналтын постонд Хан-Уул эрүүл мэндийн төвийн эмч нар эрүүл мэндийн хяналт хийж байгаа бөгөөд 25 өдрийн байдлаар тээврийн хэрэгсэл 23340, зорчигч 75521 иргэнд урьдчилан сэргийлэх үзлэг хийсэн бөгөөд сэжигтэй тохиолдол илрээгүй.