Буцах

Гүнт шалган нэвтрүүлэх товчоогоор 7179 иргэд нэвтэрлээ.

Хот хоорондын хөдөлгөөн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн өглөөний 06:00 цагаас нээгдэж эхэлсэнтэй холбоотойгоор Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Гүнт” шалган нэвтрүүлэх товчоогоор хот уруу чиглэсэн болон хотоос гарах хөдөлгөөн эрс нэмэгдэж, шалган нэвтрүүлэх товчоонд эрс ачаалал үүссэн юм. Гүнт шалган нэвтрүүлэх товчоогоор хотод нэвтэрсэн болон гарсан иргэдэд “Коронавирусийн халдвар”-аас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн нийт 18 эмч, эрүүл мэндийн ажилчид 24 цагаар ажиллаж 2020.03.04-ний өдрийн 08:00 цагийн байдлаар 2928 тээврийн хэрэгсэл, 7179 иргэдээс асуумж авч, халууныг нь хэмжин эрүүл мэндийн тандалт судалгаа явуулж ажиллав.

ЧДЭМТ