Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг нэгтгэсэн онлайн хуралд Чингэлтэй дүүргийн 19 хороодын ӨЭМТ-үүдийн дарга нар нийт 25 хүний бүрэлдэхүүнтэй 100%-ийн ирцтэй, амжилттай оролцлоо.
Хурлаар “COVID-19” вирусийн үед өрхийн эрүүл мэндийн төв дээр авах арга хэмжээ болон холбогдох заавар, зөвлөгөөг авч, ЭМЯ, Онцгой комиссын тушаал шийдвэрийн үүргийг авлаа.
Мөн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва болон холбогдох мэргэжилтнүүд цаг үеийн асуудлаар хэлэлцлээ.
Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв