Буцах

ЧДЭМТ НЬ ЭМНЭЛЭГ, ХӨДӨЛМӨР МАГАДЛАХ КОМИССЫН ХУРЛЫГ ОНЛАЙНААР ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫГ САНААЧЛАН, АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ.

Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Өрхийн эрүүл мэндийн төвүүд болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэг хамтран 7 хоног бүрийн лхагва гарагт Эмнэлэг, хөдөлмөр магадлах комиссын хурлыг зохион байгуулдаг билээ. Эрүүл мэндийн төв нь тус хурлын үйл явцыг боловсронгуй болгох, хурлаар орох иргэдэд хялбар байх шийдэл, орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр 2014 оноос хойш үе шаттай хэрэгжүүлж ирсэн.

 

 Энэ удаад бид олон нийтийг хамарсан хурал, уулзалт, сургалт, семинарыг зохион байгуулахгүй байх, ялангуяа иргэдийг нэг дор олноор нь цуглуулахгүй байх, тэдний эрүүл мэндийг хамгаалах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс онлайн хэлбэрээр зохион байгуулж эхэллээ.Тус хурал нь эрүүл мэндийн төвийн Төв салбар, Хайлаас салбаруудад нэгэн зэрэг зохион байгуулагдсан бөгөөд нийт 163 хүний эрүүл мэндийн асуудлыг шийдсэн. Үүнээс Өрхийн эрүүл мэндийн төвөөс алсын зайн хэлбэрээр холбогдсон 75, хэвтрийн буюу асаргаатай гэрээсээ холбогдсон 22 хүн байсан. Иймд иргэд та бүхэн цаашид тус хурлаар орж, өөрийн эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлүүлэх, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгох бол харъяа Өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн хяналтын эмчээр дамжуулан онлайн хэлбэрээр орох боломжтой болсныг мэдээлж байна. Энэхүү ажлыг цаашид үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр тасралтгүй сайжруулалтыг бид хийх болно.