Шинэ коронавируст “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах хариу арга хэмжээний үйл ажиллагааг зохион байгуулах дадлага сургалтыг 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 15:00 цагаас зохион байгууллаа.
Дадлага сургалтаар Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/135 дугаар тушаалд зааснаар коронавиирусын халдвар “COVID-19” хариу арга хэмжээний түр зааврын дагуу дуудах схем, шуурхай хариу арга хэмжээний багийн үйл ажиллагаа, баг бүрэлдэхүүний бэлэн байдал, хувийн хамгаалах хувцас хэрэглэлийг зөв өмсөж тайлах, халдварын голомтод эцсийн халдваргүйтгэл хийх, Халдварын шинж тэмдэг бүхий үйлчлүүлэгчийг зөв чиглүүлэх хэсэгчилсэн хөл хориог тогтоох зэрэг дадлага сургалтуудыг явууллаа.