Буцах

ХАН-УУЛ ДҮҮРЭГ ДЭХ ЭМНЭЛГҮҮДИЙН ЭМЧ, АЖИЛЧИД “МӨНХИЙН ХӨРШДӨӨ СЭТГЭЛИЙН ДЭМЖЛЭГ” АЯНД НЭГДЛЭЭ

Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” аяныг эхлүүлсэнтэй холбогдуулан Хан-Уул дүүргийн Яармаг бүсийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн санаачилсан хүмүүнлэгийн аянд Хан-уул Эрүүл мэндийн төв, Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Хан-уул дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, эмнэлгийн ажилчид сайн дураар нэгдэж, сэтгэлийн мөнгөн хандив цуглуулсан.

Тус хүмүүнлэгийн аяныг 2020 оны 02 дугаар сарын 20-оос 29-ний өдрүүдэд зохион байгуулж нийт 536 700 төгрөг цугласныг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төрийн банкны 341303432597 /Хүмүүнлэгний аян/ дансанд шилжүүллээ.

Нэг дэлхийн мэргэжил нэгт нөхөддөө сэтгэлийн хандив өргөсөн та бүхэнд баярлалаа.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.