Буцах

БЗД-ийн иргэн Д.Тэрбиш, Д. Батцэнэл, Н.Хишигбаатар 2000 ширхэг амны хаалт хандивлалаа.

Монгол улсад корона вирусын (COVID-19) халдвар бүртгэгдсэнтэй холбоотой Эх орны энхийн манаанд зогсож буюу эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудыг халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа тасралтгүй явагдсаар байна.

Зөвхөн Монгол Улсад төдийгүй дэлхий нийтэд амны хаалтын хомсдол үүсээд буй энэ үед нийгмийн хариуцлагын хүрээнд БЗД-ийн иргэн Д.Тэрбиш, Д. Батцэнэл, Н.Хишигбаатар нар корона вирусын халдвараас сэргийлэхэд дэмжлэг үзүүлж, Нийслэлийн Амгалан амаржих газрын нийт эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, резидент эмч нарт 2000 ширхэг амны хаалт хандивлалаа.

COVID-19 цар тахалтай тэмцэх нь зөвхөн эмнэлгийн байгууллагын ажил биш, иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг тэд цохон тэмдэглэв. Цар тахалтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд иргэний үүргээ биелүүлж, гар бие оролцож буй залуусдаа гүнээ талархал илэрхийлье!

 Сайн үйлс дэлгэрэх болтугай.