Тус ОУТББ-аас эрсдэлд нөхцөлд албан үүргээ гүйцэтгэж байгаа манай эмнэлгийн ажилтан, албан хаагчдад 30 мл 320 ширхэг, 500 мл 20 ширхэг, санитол буюу гар халдваргүйжүүлэгч, 350 ширхэг safeguard гарын саван болоод коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх мэдээлэл бүхий 2000 ширхэг А5 хэмжээтэй гарын авлага, 80 ширхэг А3 хэмжээтэй гарын авлагуудыг тус тус бэлтгэн хэвлүүлснийг тус тус хүлээлгэн өглөө.
Тус байгууллагын мэргэжилтэн Б.Отгонхуяг өөрсдийн хэрэгжүүлдэг “Гарын эрүүл ахуй” төслийн хүрээнд эл зүйлсийг хандивлаж байгаагаа илэрхийлээд урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, нэгдмэл байдлыг илэрхийлэх зорилгоор ийнхүү түүчээлж буйгаа уламжилсан юм.
Манай хамт олонд дэмжлэг үзүүлж, бидний үйл ажиллагаанд нэгдэн, иргэдийг халдвараас урьдчилан сэргийлэх ажилд хувь нэмрээ оруулан, хамтран ажиллаж Та бүхэнд гүн талархал илэрхийлье.
НАЛАЙХ ЭМТӨВ