Энэ оны эхний 3 сарын байдлаар Налайх ЭМТ-өөр үйлчлүүлэгчдийг өдрөөр нь дүгнэж харахад амбулаториор өдөрт 850-1200 хүн үзлэг хийлгэж, лабораторит өдөрт 150 орчим хүн шинжилгээ өгөхөөр ирж, давхардсан тоогоор 430 орчим шинжилгээ хийгдэж байна. Энэ нь хоёр тасгийн зөвхөн нэг өдрийн тоон үзүүлэлт юм.
Үүнээс үзэхэд эрүүл мэндийн байгууллагаар олон шалтгаанаар их хүн үйлчлүүлж байгаа нь халдварын хамгийн эрсдэл өндөртэй орчинг бүрдүүлж байгаа тул ард, иргэдийн нэг дор олноор цуглуулахгүй байх, халдвараас сэргийлэх, тархалтын эрсдлийг нэмэгдүүлэхгүй байх зорилгоор Налайх ЭМТ нь 2020.03.16-31-ны өдрүүдэд лабораторийн болон амбулаторийн тусламж, үйлчилгээг ӨЭМТ-үүдээр болон гэрээр үзүүлэхээр шийдвэрлэлээ.
Мөн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ч иргэдийг цугларуулахгүй байх үүднээс зөвлөгөө, мэдээллийг утсаар түлхүү өгөх, гэрийн эргэлтийг нэмэгдүүлэх, улмаар ӨЭМТ-үүдэд хүч нэмэгдүүлэн ажиллах зохицуулалтыг хийж байгаа тул иргэд та бүхэн нэн шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээг утсаар болон харьяа ӨЭМТ-дөө хандан авах боломжтой юм.
Иймд #Налайхчууд та бүхнийг уг шийдвэрт хүлээцтэй, хүндэтгэлтэй хандан эерэг байж, харьяа ӨЭМТ-дөө хандах, утсаар зөвлөгөө, мэдээлэл авах, онцын чухал шаардлагагүй бол эмнэлгийн байгууллагаар орох, уулзалт, эргэлт хийх зэргээр үйлчлүүлэхгүй байхыг уриалж байна.
ХАЙРТАЙ ДОТНО ХҮМҮҮСЭЭ ХАЛДВАРЫН ЭРСДЛЭЭС ХАМТДАА СЭРГИЙЛЦГЭЭЕ