Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 18 өдрийн шуурхай хурлын үүрэг даалгаврын хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлэг дэлгэх төлөвлөгөөнд орсон өөрчлөлтийг хэрэгжүүлэн шинээр төлөвлөж, боловсруулан НЭМГ-т хүргүүллээ. Чингэлтэй дүүрэгт COVID-19 өвчний халдвар илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс заслын тасгийг 25 ортой дэлгэхээр төлөвлөв.
Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн алба
2020.03.18