БЗД-ийн ЭМТ-өөс санаачлан эмч, эмнэлгийн мэргэжилтний ажил мэргэжлийн онцлогийг олон нийтэд таниулан сурталчлах, алдаршуулах зорилгоор “Бидний бахархал” хөргийн сэтгүүлийг цуврал болгон хэвлэн гаргаж байгаа билээ. Эхний дугаарыг эмнэлгийн ажилтны баярт зориулан ЭМТ-ийн найман эмч, мэргэжилтнийг оролцуулсан бол хоёрдугаар дугаарт өрхийн эрүүл мэндийн төв үүсч хөгжсөний 20 жилийн ойг угтаж, долоон мэргэжилтний аж амьдрал, мэргэжлийн онцлог, сонирхолтой түүхийг өгүүлсэн сэтгүүлийг гаргасан. Харин сэтгүүлийн гурав дахь дугаар болох Дэлхийн эмч нарын өдөрт зориулсан тусгай дугаар өчигдөр хэвлэгдэн гарч, ЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүдэд хүрлээ.