Коронавируст халдварын улмаас ажилчдад үүсэх сэтгэл зүй, харилцаа хандлагын сөрөг нөлөөллийг багасгах, эерэг уриалга түгээх мөн ажилчдын дунд зөв хандлага, харилцааг хэвшүүлэх, ажилчдын сэтгэл зүйн дархлааг дэмжих зорилгоор Хан-Уул эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны А/19 тоот тушаалын хүрээнд “СЭТГЭЛ ЗҮЙН ДАРХЛААГАА ДЭМЖЬЕ” болзолт уралдааныг ажилчдын дунд явууллаа.
Нэг. Нийгмийн эрүүл мэндийн тасаг
- “ХАЙРЫГ ТҮГЭЭЖ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ, ЭРЭМБЭТЭЙ АМЬДАРЦГААЯ” амьдралын зөв дадал хэвшлийг ажилчдадаа хэвшүүлэхээр амжилт бүтээл, эерэг хандлагаар өдөр тутамдаа цэнэглэгдэн ажиллах амьдралын 10 зарчмыг хэвлэн нийт ажилчдад өгсөн.
- “Сэтгэлийн илгээмж”-ийг видео хэлбэрээр явуулж байгууллагын дотоод группт байрлуулж ажиллаа. Нийт 114 эмч, ажилчид хамрагдсан байна.
- Бусад тасаг нэгжүүдээ “Гараа тогтмол угаах”-г уриалсан /challenge/ видео бичлэг хийж байгууллагын дотоод группт байршуулсан.
Хоёр. Захиргаа аж ахуй тасаг
- “Чин сэтгэлээ бэлгэлье” уриатай Монита зарласан байна.
Гурав. Поликлиникийн тасаг дараах ажлыг зохион байгуулж ажиллаж байна.
- Нийт тасаг нэгжүүдийнхээ дунд “Сэтгэлийн илгээмж” хайрцгаар аялуулж байна. Ажилчид нэг нэгэндээ талархсан, урам өгсөн сэтгэлийн үгээ захиагаар бичиж сэтгэлийн дэм, урам зоригийг бие биедээ бэлгэлж байна. Мөн байгууллагынхаа дотоод группт ажилчддаа зориулсан “Өөдрөг байх амархан”, “Ажил дээрээ өөдрөг байх аргууд”, “Сэтгэл хөдлөлөө удирдах 5 гол чадвар” зөвлөмжүүдийг байршуулж ажиллаж байна.