Буцах

Бүрэн хөл хорио тогтоох тухай

Мэдэгдэл

Дэлхий нийтийг цочирдуулж буй шинэ төрлийн Коронавирусийн /COVID-19/ тархалт өдрөөс өдөрт нэмэгдэж өнөөдрийн байдлаар  дэлхийн 213 улсад 3 сая гаруй иргэн өвчлөөд байна. Монгол улсад Кононавируст /COVID-19/ халдвар нийт 38 батлагдсан тохиолдол одоогоор илрээд байгаа боловч цаашид нэмэгдэж болзошгүй тул дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу Кононавируст /COVID-19/ халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, цар тахалтай тэмцэх хүч хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, удирдлагыг нягтруулах, онцгой нөхцөл байдлын үеийн хариу арга хэмжээний тактикийг  боловсронгуй болгох, нэрвэгсдийн эмчлэх, хорио цээр, халдвар хамгаалал, хариу арга хэмжээний дадлага сургуултийг /хөл  хорионы дэглэм тогтоож орох гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлана/ дүүргийн нутаг дэвсгэрт 2020.05.07-ны өдрийн 08:00-18:00 цагийн хооронд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Иймд дүүргийн нутаг дэсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Төрийн болон Төрийн бус байгууллага, иргэн, аж ахуй нэгжийн удирдлага та бүхэн /Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/274 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах/ дээр дурьдсан цагт бүрэн хөл хорио тогтоох үйл ажиллагаанд нийцүүлэн өөр өөрсдийн байгууллага дээр нарийвчилсан цагийн хуваарь, төлөвлөгөө гарган ажиллахыг үүгээр мэдэгдэж байна.