Буцах

"КОВИД-19" ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ХАРИЛЦАН АЖИЛЛАГАА, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ СЭДЭВТ ДАДЛАГА СУРГУУЛИЙН БЭЛТГЭЛ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 12.1.1, 12.1.4 дэх заалт, Шадар сайдын 2020 оны "Ковид-19 халдварт цар тахалтай тэмцэх бэлэн байдлын дадлага сургуульд оролцох тухай" 33 дугаар тушаалын хүрээнд "КОВИД-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ" сэдэвт дадлага сургуульд Хан-Уул эрүүл мэндийн төв оролцож байна.

Тус дадлага сургуулийн үйл ажиллагаа 2020 оны 05 дугаар сарын 08-08-ний өдрүүдэд болох бөгөөд Хан-Уул эрүүл мэндийн төв Сувилгааны нэгж, Дүрс оношлогооны өрөө, Шар бүсийн хэсгүүдийг зохион байгуулж бэлэн байдлыг ханган ажиллана.

Нийслэлийн Эх хүүхдийн нэгдсэн эмнэлэгт 100 ортой эмнэлэг дэлгэх, Буянт-Ухаа спортын ордонд 300 ортой тусгаарлан эмчлэх төв дэлгэх үйл ажиллагааг явах бөгөөд гамшгаас хамгаалах хууль, стандартын дагуу зохион байгуулагдах дадлага сургуулийн бэлтгэл ажил хийгдэж эхэллээ.