Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2020 оныг Сувилагч, Эх баригчийн жил болгосонтой холбогдуулан ОУ-ын Эх баригчдын өдрийг /05 сарын 05/ “ БҮХ НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНД ЭХ БАРИГЧИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦОО” сэдвийн хүрээнд Нийслэлийн Өргөө амаржих газрын эх баригч нар Иргэд, үйлчлүүлэгчдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “ ШИНЭ КОРАНАВИРУСЫН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ” сэдвийн дор нийгэмд чиглэсэн уриалга гарган гар угаах флаш моб, зурагт хуудсаар дамжуулан үзүүлэх сургууль хийлээ.
ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ЭХ БАРИГЧ НАР БҮХ НИЙТИЙГ КОРОНАВИРУСЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ УРИЛЛАА...
