Буцах

Энэрэл эмнэлэг ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэхээр зорьж үйл ажиллагааг эхлүүллээ.

Нийслэлийн Энэрэл эмнэлэг 2020 онд “ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоог” нэвтрүүлэх зорилт тавьж, зөвлөх үйлчилгээний “Талант менежмент” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Чанарын Менежментийн тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандартыг хэрэгжүүлэгч байгууллага болсоноороо үйлчлүүлэгчийн шаардлагад нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй, тогтвортойгоор аюулгүй орчинд нийлүүлэхээс гадна эрсдэл болон боломжоо төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах, сайжруулах үйл явцын уялдааг хангаж, цаашдын тогтвортой хөгжлийн бат бэх суурь бий болгох юм. Мөн байгууллагын ажлын уялдаа холбоо сайжирч, төрийн албан хаагчдын сахилга бат дээшлэн, албан бичиг хөтлөлт, эмх цэгц сайжрах ач холбогдолтой бөгөөд төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэж, иргэдийн болон албан хаагчдын сэтгэл ханамж дээшлэх нөхцөл бүрдэх юм.