Буцах

БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧЭН ӨДӨР: “ЭНЭРЛЭЭР НЭГДЭЖ ЭВЭЭР БҮТЭЭЕ” УРИАН ДОР СҮМ ХИЙД, БУРХАН ШАШИНЫ ТББ-УУД ХАМТРАН НИЙСЛЭЛИЙН ТӨРӨХ ЭМНЭЛГҮҮДЭД ХАНДИВ ӨРГӨЛӨӨ.

2020.06.05. Бурхан багшийн их Дүйчэн өдөр шинээр мэндэлсэн хүүхэд бүхний амны хишгийг бэлгэдэн хүүхдийн баривч, үнэг хайчлах эсгий, живэх болон бусад хэрэгцээт зүйлүүдийг багцалсан бэлэг гардуулан эх хүүхдүүдийг баярлуулахын зэрэгцээ нийслэлийн төрх эмнэлгүүдэд нэн шаардлагатай байгаа 600ш шарлагын аппаратны нярайн нүдний хамгаалалт, 30 ш өлгий , нярайн жин хэмжигч, хүчилтөрөгч өтгөрүүлэх аппарат, төрөх үед хэрэглэдэг эмчийн нэмэлт гэрэл зэрэг 11,000,000₮ үнэ бүхий эд материалын болон мөнгөн хандив өргөлөө. Нялхсын эрүүл мэндийг хамгаалах, баярлуулах ажлуудыг орон даяар сүм хийд, Бурхан шашины ТББ-тай хамтран зохион байгуулж байна.

Нийслэлийн төрөх эмнэлгүүдэд буяныг дэлгэрүүлсэн:

БЗДүүргийн: Дэчинравжайлин хийд, Ловонбадамжунайн нууц тарнийн хийд, Жигжидчойнхорлин хийд, Үржиншадивлин хийд, Тарвалин хийд, Мамба дацан хийд, Сажбандида Гунгаажалцан Номын хүрдэн хийд,

БГДүүргийн: Пунцоглин хийд, Нархажид сүм, Дэчэнчойнхорлин хийд, Дэчэнчойентавшисүнбэрэллин хийд, Үржанхажодлин хийд, Дондүвлин хийд, Үржанпэрэнлэйлин хийд

СХДүүргийн хийдийн тэргүүн лам нарын зөвлөл болон Гүнчивжамбаалин Асрал төв ТББ, Таны Буянд даган баясъя ТББ-ууддаа баярлалаа.

Монголын эх үрс амар амгалан, эрүүл энх байж, шинээр мэндэлсэн үрс бүхэн бурхан багш лугаа оюун төгөлдөр сайн үйлст хүмүүн болж саруул ирээдүйг бүтээх болтугай.