Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр олон улсын хэмжээнд 11 хүн тутмын нэг нь чихрийн шижин өвчнөөр оношлогдсон ба 3 хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй байгаа нь энэхүү тоо өсөх эрсдэлтэйг харуулж байна.
Биеийн жингийн илүүдэл ба таргалалт, хөдөлгөөний хомсдол нь чихрийн шижин хэв шинж 2-ын өөрчилж болох гол эрсдэлт хүчин зүйлс юм. Хэвийн биеийн жинтэй (БЖИ<25кг/мл) хүмүүстэй харьцуулахад таргалалттай (БЖИ<30кг/мл) хүмүүс чихрийн шижин хэв шинж 2-оор өвчлөх эрсдэл 10-20 дахин их байдаг.
Биеийн жинг 5%-иар бууруулснаар чихрийн шижин хэв шинж 2-ын эрсдлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх гол арга хэмжээ юм. Биеийн жингийн илүүдэлтэй, цусны глюкоз ихсээд 1-2 жил болж байгаа өвчтөн амьдралын хэв маягийг өөрчлөхөд мэдэгдэхүйц үр дүн ажиглагддаг нь батлагдсан байдаг.
Та бүхэн ч бас өөрсдийн "Биеийн жингийн индекс"-ээ тодорхойлоорой.