НЭМГ-ын даргын А/80 тоот тушаалын хүрээнд “Ковид-19 халдварын үед хүүхдийн хоол тэжээлийн тусламжийн тасралтгүй байдлыг хангах, хоол тэжээлийн дутлаас сэргийлэх, эмчлэх” сургалтыг БЗД-ийн Эрүүл мэндийн төвөөс зохион байгуулж байна. Тодруулбал “Нялхас, бага насны хүүхдийн хооллолтын зөвлөгөө өгөх сургалт” болон “Хоол тэжээлийн цочмог дутал” сэдэвт сургалтыг дүүргийн харьяа 27 өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, эрүүл мэндийн нийгмийн ажилтнуудын дунд амжилттай зохион байгуулж байна.
Сургалт энэ сарын 8-аас эхэлсэн бол ирэх 8-р сарын 16 хүртэл үргэлжилнэ. Сургалтад нийт 322 хүн хамрагдахаас өнөөдрийн байдлаар 210 хүнийг дадлагажуулаад байна. Энэхүү сургалтыг зохион байгуулснаар 0-5 хүртэлх насны хүүхдийн өвчлөлийг бууруулахад томоохон түлхэц болох юм. Сургалт дууссаны дараа буюу ирэх сарын 16-наас эхлэн дүүргийн хүүхдүүдийн өсөлт, хөгжлийн хэмжилтийг хийнэ. Үүний үр дүнд туранхай болон хоол тэжээлийн цочмог дуталтай хүүхдүүдийг илрүүлэн эмчилгээний бэлэн хоолоор эмчлэн эрүүлжүүлэх ажил хийгдэх юм.