Буцах

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗАР ТОХИЖИЛТ ҮЙЛЧИЛГЭЭНДЭЭ АНХААРЧ АЖИЛЛАЖ БАЙНА.

Нийслэлийн Өргөө амаржих газрын удирдлагын зүгээс эмч, эмнэлгийн ажилчдын ажиллах болон жирэмсэн эх, эмэгтэйчүүдийн үйлчлүүлэх тав тухтай эрүүл орчин бүрдүүлж засвар үйлчилгээ, тохижилтын ажлуудыг шат дараатай хийж гүйцэтгэж байна. Хийсэн ажлуудаас дурдвал:

1. Амаржих газрын Эх барихын хүлээн авах хэсгийг Хас банк ХХК, Өргөө амаржих газрын хамтарсан хөрөнгөөр “Энх-Тэргүүн” констракшн ХХК-ны гүйцэтгэлээр бүрэн засвар хийж тохижууллаа.

 

 

 

 

 

2. Амбулаторийн хэсэгт бүрэн засвар хийсэн.

 

 

 

 

3. Амбулаторийн хүлээлгийн хэсгийн зай талбайд зохион байгуулалт, засварыг хийж үйлчлүүлэгчдэд тав тухтай орчин бий болгосон.

 

 

4. Өлгүүрийн хэсгийг шинээр засварлаж тохижуулж хаягжуулсан.

 

 

5. Монос ХХК-тай хамтран Амаржих газрын цацраг туяаны хамгаалалт бүхий цонх хаалгаар тусгаарлагдсан рентген өрөөг стандартын дагуу  бүрэн засвар хийж ашиглалтанд оруулсан.

 

 

6. Амаржих газрын хурлын “А” заалыг бүрэн засвар хийж тохижуулсан. Амаржих газрын бахархал Төрийн дээд одон медалиудыг байршуулсан.

 

 

 

 

 

7. Гадна хашаа хайсыг будаж сэргээсэн.

8. Амаржих газрын хаягыг Нийслэлийн харъяа байгууллагуудын хаягын стандартын дагуу болгож байршуулсан.

 

 

9. Азийн сан олон улсын байгууллагатай хамтран амаржих газрын гадна талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлж иргэдэд үйлчлэх тав тухтай орчинг бүрдүүлэх үндсэн үүргээ амжилттай хийж хэрэгжүүлсээр байна.

 

 

Олон мэргэжлийн багийн болон эмнэлгийн ажилтнуудын  нөр их хүч чармайлтын үр дүнд энэ дэлхийд дуугаа хадааж ирдэг бяцхан нялхсынхаа эрүүл мэндийн төлөө Та бүхэн бидэнтэй байнгын түнш хамтрагч байхыг уриалж байна.

Эх орны ирээдүй болсон хүүхэд багачууд нь эрүүл энх бойжиж Монголын үрс маш олон болтугай.