2010 оны 5-р сард Дэлхийн эрүүл мэндийн чуулга уулзалтаар, жил бүрийн 7-р сарын 28-ны өдрийг “Хепатиттай тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэж, 2015 онд ДЭМБ вируст хепатитийн халдвараас урьдчилан сэргийлэхийг бодлого боловсруулагчид, эрүүл мэндийн ажилчид, олон нийтэд уриалжээ. Вируст хепатит өвчин нь дэлхийд хамгийн их тархсан халдварт өвчний нэг болж, олон улс орны эрүүл мэндийн нэн тулгамдсан асуудал болсоор байгаа юм.
Энэ жил уг өдрийг “Хепатитгүй Ирээдүй” уриан дор, "COVID-19"-ийн цар тахлын үед нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах чиглэлээр зорилт тавин тэмдэглэн өнгөрүүлж байна. Харин манай улс энэ өдрийг 10 дахь удаагаа тэмдэглэж байна. БЗД-ийн ЭМТ-ийн хувьд Зөвлөх Поликлиникээр үйлчлүүлэхээр ирсэн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна хепатитын талаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаа.