Буцах

Нийслэлийн Энэрэл эмнэлэг-Цахим эмнэлгийн системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Эрүүл мэндийн салбарын цахим тогтолцоог хөгжүүлж, өвчний түүхийг цахимжуулан, эмнэлгүүдийн мэдээллийн технологийг боловсронгуй болгох, чирэгдлийг эрс бууруулж, цогц арга хэмжээг авна” гэж тусгагдсан байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Энэрэл эмнэлэг 2020 онд үйлчлүүлэгчиддээ эмнэлгийн тусламж үйлчилгээг илүү түргэн шуурхай хүргэх зорилгоор цахим эмнэлэг болох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох цахим системийг нэвтрүүлснээр  ажил хөнгөвчлөх, үйл ажиллагааны хяналтыг сайжруулах, эмнэлгийн өдөр тумтын үйл ажиллагааг автоматжуулах, үйлчилгээний чанарыг сайжруулах, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.