Буцах

“Энэрэл-Эрдмийн чуулган 2020” онол практикийн бага хурал амжилттай зохион байгууллаа

Нийслэлийн Энэрэл эмнэлгийн Чанарын албанаас 2020 оны 8 –р сарын 04-ны өдөрНийслэлийн эрүүл мэндийн байгууллагын эрдэм шинжилгээний хурал 2020” –д хэлэлцэгдэх илтгэлийг хэрэгжүүлэх зорилгоор эрүүл мэндийн тусламж үйлчилгээг стандартын дагуу шинэ техник технологи, инноваци нэвтрүүлэхэд чиглэсэн онол практикийн бага хурлыг эмч нарын дунд амжилттай зохион байгууллаа. Онол практикийн бага хуралд нийт 5 илтгэлээр 8 эмч оролцож Нийслэлийн Энэрэл эмнэлэгт 2019 онд хэвтэн эмчлүүлэгчдийн дунд архины бус шалтгаантай элэг өөхжилт өвчний шалтаг, “Gene-xpert шинжилгээний мэдрэг чанарыг түрхэцийн шинжилгээтэй харьцуулан судалсан нь, Дислипидеми ба гүрээний артерийн тромбоз түүний харилцан хамаарал, 2019 оны хэвтэн эмчлүүлэгчдийн  сэтгэц нөлөөт эмийн хэрэглээ,стандарт бичилт, “Энэрэл эмнэлгийн антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаазэрэг илтгэлээр өрсөлдлөө. Тэргүүн байрт Чанарын албаны дарга О.Тунгалагтуяа, дотрын их эмч Б.Индэрмаа, О.Цэрэндолгор нар Нийслэлийн Энэрэл эмнэлэгт 2019 онд хэвтэн эмчлүүлэгчдийн дунд архины бус шалтгаантай элэг өөхжилт өвчний шалтаг сэдвээр, дэд байрт дүрс оношилгооны их эмч Н.Ням-Эрдэнэ, мэдрэлийн их эмч Б.Өлзийсайхан нар Дислипидеми ба гүрээний артерийн тромбоз түүний харилцан хамаарал сэдвээр, гутгаар байрт лабораторийн их эмч М.Пүрэвсүрэн, сүрьеэгийн их эмч Т. Мөнхтуул, эмэгтэйчүүдийн их эмч Нямдулам нар “Gene-xpert шинжилгээний мэдрэг чанарыг түрхэцийн шинжилгээтэй харьцуулан судалсан нь сэдвээр тус тус шалгарлаа. Онол практикийн бага хурлыг Энэрэл эмнэлгийн дарга А.Амартүвшин, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Г.Одончимэг, зөвлөх эмч Н.Баярмаа, Чанарын албаны менежер Г.Нарантуяа нар шүүн явууллаа.