Буцах

БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН 111 БАГШ, АЖИЛТНУУДЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАГЦ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЛАА.

ЭМЯ, ЭМДЕГазар хамтран иргэн бүрийг урьдчилан сэргийлэх үзлэгт бодлогоор хамруулах зорилготой ЭМС-ын 2018 оны А/420 дугаар тушаал, ЭМДҮЗ-ийн 2018 оны 19 дүгээр тогтоол, ЭМС, БШУС-ын хамтран гаргасан "Боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтныг ЭМ-ийн урьдчилан сэргийлэх багцын үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулах удирдамж" зэргийг үндэслэн хүн намын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх багц үзлэгт насны ангиллаар хамруулах ажил улс, орон даяар өрнөж байгаа билээ.
Энэ хүрээнд Налайх ЭМТ-ийн 15 хүний бүрэлдэхүүнтэй үзлэгийн баг Багахангай дүүргийн боловсролын байгууллагын ажилтнуудыг багцын болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах ажлыг энэ сарын 28-ны өдөр дүүрэгт нь амжилттай зохион байгууллаа.
Багц, үзлэг, шинжилгээнд Багахангай дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 2 СӨББ, 1 ЕБС-ийн нийт 126 багш, ажилтныг хамруулахаас 111 хүнийг бүрэн хамруулаад байна.