✅ Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Иргэн бүрийг жилд нэг удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт үнэ төлбөргүй хамруулах”-аар тусгасан.
✅ Энэ ажлын хүрээнд Нийслэлийн Энэрэл эмнэлэг ЭМС, БШУС-ын 2020 оны 08 сарын 25-ны өдар хамтран баталсан “Боловсролын сургалтын байгууллагын багш, ажилчидыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх багцын үзлэг”-т хамруулах 6/3570 тоот удирдамжийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
✅ Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг, оношлогооны багцыг дөрвөн насны ангилалаар буюу 18-34 нас, 35-45 нас, 46-64 нас, 65-аас дээш насны ангиллаар зохион байгуулна. Бүх насны ангилалд эмчийн ерөнхий үзлэг, эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ, халдварт бус өвчний бүрдмэл үнэлгээ хийгдэх ба энэ үзлэг дээр суурилан эрүүл мэндийн эрсдэлийг илрүүлэн дараагийн үзлэгт хамруулах юм.