Сансрын 10-р төв 1971 онд баригдаж 1991 оноос Баянзүрх дүүргийн ЭМТ-д ОХУ-ын өмчөөс шилжиж ирсэн байдаг. Хуучирсан дээр нь сүүлийн 10 гаруй жил их засвар хийгдээгүй. Эрүүл мэндийн сайд Мөнхсайханы санаачлагаар “Эрүүл мэндийг дэмжих төв” болгон засвар хийж, иргэдийн өвчнийг эрт илрүүлэх, хүндрэхээс нь өмнө оношлох, зөвлөгөө өгөх цэг байгуулахаар ажиллаж байна. Засварын ажил дуусах 9-р сарын 30 хүртэл ЭМТ-ийн Салбар амбулатори-1 буюу хуучнаар 10-р төв БЗД-ийн Нэгдсэн эмнэлгийн 2-р давхарт шилжин ажиллаж байна. Үүссэн нөхцөл байдлыг хамтдаа даван туулж хүлээцтэй хандаж байгаа иргэддээ баярлалаа.