Буцах

БЗД-ийн 8-р хороонд 100 ортой эмнэлэг барьж, 2021 онд ашиглалтад оруулах ажил эхлээд байна

2020 онд БЗД-ийн ЭМТ-д олон сайхан зүйлийн эхлэл тавигдлаа. БЗД-ийн 8-р хороо Эрдэнэтолгойд байрлах Салбар 2-р амбулатори МХГ-ын дүгнэлт гарч шаардлага хангахгүй болсон тул суурин дээр нь 100 ортой эмнэлэг барьж 2021 онд ашиглалтанд оруулах ажил эхэлж байна.

Тус амбулатори БЗД-ийн 9-р хороо, Шархадны эцэст байрлах “Хүүхдийн эмнэлэг”-ийн байранд ажиллаж байгаа бөгөөд энэ цаг үед бидэнтэй хамтдаа бэрхшээлийг даван туулж байгаа үйлчлүүлэгчиддээ баярлалаа.

Хотын хамгийн их хүн амтай, 125,000 хүүхэд амьдардаг дүүрэгт эмнэлэг барих шийдвэр гаргасан Засгийн газар, ЭМЯ-нд эрүүл мэндийн төвийн хамт олон талархаж байна.